
Өөрийгөө танихыг хүсдэг үү?
Banjig. Net
1. Та нэг хархүүтэй (бүсгүйтэй) танилцаж дотно болов. Тэр залуу / бүсгүй/ танд шууд л таалагдаж маш дотно үерхлээ. Гэвч танай эцэг эх тэр залуу /бүсгүй/ чамд таарахгүй гэж үзээд уулзахыг хоргилодог болов. Энэ нөхцөлд хэрхэн яаж хандах вэ?
2. Та далайн захад дөнгөж амархаар ирсэн анхны өдөр байлаа. Наранд биеэ шарж эхлээгүй гээд бодчих. Яг тэр нөхцөл байдалд дараах боломжуудын алийг сонгох вэ?
3. Таны шинэ маягаар засуулсан үсийг тань дотны хүн тань хараад таалагдахгүй байна гэвэл та хэрхэн хүлээж авах вэ?
4. Таны хамгийн ойр дотны хүн хэсэг хугацаанд урьд байдгаасаа хүйтэн, хайхрамжгүй болчихлоо. Та энэ үед биеэ хэрхэн авч явах вэ?
5. Та театрт очиж, зочлох, олны дунд орох үедээ юуг хамгийн эрхэмлэдэг вэ?
6. Сонирхолтой хүнтэй таныг гэнэт танилцуулбал хэрхэн хандах вэ?
7. Таны ажиллах урмыг юу хамгийн ихээр өдөөдөг вэ?
8. Та төдийлөн сайн танихгүй хүмүүстэй хамт байх тохиолдолд хэрхэн ханддаг вэ?
9. Хэрэв найз тань таны шинэ хувцасыг шүүмжилбэл яаж хандах вэ?
10. Дараах нотолгооны аль нь таньд илүү тохирохыг та сонгоно уу?
11. Та өөрөөсөө илүү боловсролтой, ухаалаг,ажил төрөл нь гялалзаж байгаа ижил хүйсийн хүнтэйгээ уулзах үедээ юу гэж боддог вэ?
Таны зан үйлийн үндсэн хэрэгцээ нь бие даан, хараат бус байдлаар амьдрах явдал болно. Хүмүүс таны талаар юу ч гэж ярьсан нээх тоодоггүй. Энэ нь та өөртөө дээд зэргийн итгэлтэй болохыг гол төлөв харуулдаг. Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд бүхнийг хийдэг. Өөртөө бүх үед итгэлтэй байж, аливаа асуудлыг тархи, оюунаараа шийддэг болохоор зарим хүмүүст хэт биеэ тоосон, зөрууд мэтээр харагддаг. Бодит амьдрал дээр энэ ч бас үнэний хувьтай шүү. Гэсэн ч та буулт хийх дургүй. Асуудлыг өөрийнхөөр үр бүтээлчээр шийдчихдэг чадварлаг хүн юм. Энэ нь олон талаар ач холбогдолтой. Гэхдээ хүмүүсмийг танаас холдуулах нь бий.Та өөрийн давуу талуудыг хадгалахын хамтаар арай илүү уян зохицомтгой байхад гэмгүй. Байнга хичээнгүйлэн ажилласан үед таныг маш их ирээдүй хүлээж байна.
Таны талаар хүмүүс сайнгүй зүйл ярихад хэт эмзэглэн хүлээн авдаг. Та хүмүүсийг анхааралтай сонсдог сайн талтай. Гэсэн хэдий ч бүх талаар таалагдах, хийсэн зүйлдээ дэмжлэг авах гэж улайрдаггүй, төв шудрага аж. Та хүндэлдэг хүмүүстэйгээ ажил төрөл ярьж шийдэх дуртай. Учир нь аль ч бүлгийн дунд биеэ чөлөөтэй авч явах чадвартай. Бас ойр байгаа хүмүүсийн ашиг сонирхолыг гойд сайн мэдэрч үнэнээсээ хүндэлдэг. Та цаг ямагт өөрийнхөөрөө байдаг тул хүмүүс танд шууд итгэдэг. Хэн ч таныг дуурайж чаддаггүйд маш их учир байдаг. Та энэ замаасаа хазайхгүй байхын хамтаар бусад хүмүүийн давуу талаас суралцахад түлхүү анхаарахад буруудах зүйлгүй.
Танд бусад хүмүүсийн талаас сэтгэл санааны дэмжлэг байнга дутагддаг. Таны үйлдэл сонголт зөв болохыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрч гэмээ нь сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй байдаг.Та хүмүүсийн анхааралыг өөртөө татах, магтуулах, алдар нэр олох, шагнал хүртэх гойд дуртай хүн. Нөгөө талаас таньд өөртөө итгэх итгэл угаас дутагддагаас эргэн тойрныхоо хүмүүсийг байгаагас нь хэт дээгүүр үнэлэх нь элбэг тохилдоно.Таны хамгийн эмзэг тал бол шүүмжлэхэд яснаасаа дургүй.Та гадны шахалт нөлөөнд амархан бууж өгөх хандлагатай. Тэр үед таны сэтгэл санаа хямарч, өөрийн дураар байж чадаагүйдээ дотроо бухимдах байдал гардаг байх. Гэхдээ энэ нь зарим үед ач холбогдолтой юм. Ялангуяа таныг зөрүүд загнах, бусдын үнэтэй саналд анхаарахгүй байхаас сэргийлэх сайн талтай. Та амжилтанд хүрэхийн тулд шаргуу зорилт дэвшүүлж, өөр зүйл бодох завгүй ажиллавал өөрийн боломжийг илүүтэй нээж чадах болно.
Та аливаа ажлыг хийхдээ "Үүнийг хүмүүс юу гэж бодох бол" хэмээн байнга болгоомжтой ханддаг хүн юм байна. Та эргэн тойрны хүмүүс найз нөхөд, эцэг эх, ах дүү нараараа юм л болвол өөрийгөө дэмжүүлж байх дуртай.Энэ бүхнйи цаана таны төдийлөн өөртөө итгэддэггүй зан нуугдаж байдаг. Та ямар нэг саналыг зөвшөөрч байхдаа ажил хэрэгийн биш, харин хүмүүсийн дургүйг хүргэхгүй байхыг л гол болгодог. Энэ бүхэн таньд сэтгэлд санааны ихээхэн хохирол учруулдаг байж магадгүй. Яагаад гэвэл та сонголт хийхдээ өөрийн хүсэл сонирхолыг үл харгалзан хүмүүсийн шахалт дарамтад автдаг зантай. Энэ бүхэн хярал, тавьгүйтэл бий болгодог талтай. Гэхдээ та энэ байдлаа сайтар ойлгон ухаарах нь цаашид өөр байдлаар сонголт хийж сурах анхны алхам болно.