Та биеэ тоодог уу?
Banjig. Net
1. Танилцсан залуу чинь хоёр удаа болзсоныхоо дараа хэл чимээгүй алга болчихов. Ийм үед
2. Тэр дор нь хариуг нь авах зорилгоор найздаа электрон шуудан илгээх боллоо. Ингэхдээ
3. Хамт ажиллагсадтайгаа харьцуулвал чи........
4. Чи найз бүсгүйтэйгээ кафед сууж байтал нэгэн залуу та хоёрыг байнга хараад байх юм. Энэ үед чи юу гэж бодох вэ?
5. Гайхалтай чамайг тушаал дэвшүүлжээ. Чи............
6. Гудамжинд таарсан үл таних залуу таныг "гайхалтай бүсгүй юм" гэж магтвал юу гэж хариулах вэ?
7. Чамайг бусад хүмүүс хүндэлж, итгэл хүлээлгэдэг үү?
Бүтээлд муутай хүн: Чи яг л тас харанхуй дунд бүдчиж яваа хүн шиг сэтгэгдэл төрүүлж байна. Та яагаад өөрийгөө имй үл тооно вэ. Хэрэв чамд өчүүхэн ч омог бардам сэтгэл байхгүй бол бусад чинь чамайг яаж хүндлэх вэ дээ?
Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй . Харин яаж?
Чамтай шууд холбоотой ажил хэргийн талаар ярихад дуугүй байдагаа боль. Өөрийн амжилт, гавьяагаа бусдаас нуудаг хүмүүс их шаналдаг болохыг сэтгэл зүйчид тогтоосон. Тиймээс толгойгоо цэс болгоод шинэ төсөл дээр хэрэгжүүлсэн санал, төлөвлөгөөгөө даргадаа бичиж өг. Харин хийсэн ярьсан зүйл минь зөв үү буруу юу гэж найз бүсгүйгээсээ шалгаахаа боль. Тэгээд маргааш өглөө нь гэрээсээ гарахдаа толинд хараад өөрийгөө ухаалаг хөөрхөн гэдгээ сана. Чи л үүнд итгэхгүй бол өөр хэн ч итгэхгүй.
Бодит байдалыг зөвөөр үнэлэгч: Та гайхалтай хүн юм ийм магтаалыг ч багаггүй сонссон байх. Тэднээс ийм магтаал сонсдог ч та онгирч сагсуураад байдаггүй. Харин ч амжилтандаа ханалгүй урагшилдаг гэхдээ ялалт амжилт чинь бусдыг гомдоох хэрэгсэл биш гэдгийг та ойлгодог. Иймэрхүү хүмүүс бүрэн дүүрэн аз жаргалтай байхын тулд бусддаа огт хэрэггүй гэж сэтгэл зүйчид хэлдэг.Тиймээс хайртаасаа салсан найз бүсгүйдээ тэр бүр өөрийнхөө амжилтыг яриад байх хэрэггүй. Мөн албан тушаалын төлөө өрсөлдөж, ялалт байгуулсан ч өрсөлдөгчийнхөө өмнө өөрийгөө гайхуулж бардамнадаггүй. Түүнээс гадна гавьяа зүтгэлээ үнэлж, сул талаа мэддэг. Ажил дээр чинь таагүй зүйл тохиолдвол гутарч гомдсоноо нууж, харин ч бэрхшээлийг даван гарахыг хичээнэ. Чамтай ажиллахад бусдад таатай байдаг.
Өөрийгөө рекламдакч:
Мэдээж өөртөө итгэлтэй байна гэдэг сайн хэрэг л дээ гэхдээ өөрийгөө ингэж дээр тавина гэдэг.Та өөрийгөө хорвоогийн хамгийн ухаалаг хамгийн хөөрхөн хүн гэж боддог бололтой. Сэтгэл зүйчид энэ тал дээр өөрийн гэсэн үнэлэлт өгдөг. Тан шиг өөртөө хайртай өөрийгөө бусдаас илүү гэдгээ бүх талаараа илэрхийлэх дуртай хүмүүс бусдад ямар сэтгэл төрүүлж байгаа бол гэдэгтээ ихээхэн санаа зовинодог. Та өөрийгөө бусдаар шүтүүлэх дуртай юм. Үнэн хэрэгтээ та рок од биш, хамт олон чинь чиний фен клубыхэн биш шүү дээ. Бусдыг үл тооно гэдэг тэднийг үнэлэхгүй гомдоож байна гэсэн үг. Энэ чинь л том алдаа юм шүү дээ.
Үүнээс зайлсхийж болох уу?
Маш амархан бусдын хор шарыг хөдлөлгүйгээр өөрийн амжилтаараа бахархаж сурах хэгэтэй. Дараа нь ойр тойрныхондоо анхаарал хандуул. Бусдын амжилтанд чин сэтэглээсээ баярлаж бай. Үүний дараа бусад чинь чамайг ямар хурдан тойрон хүрээлэхийг чи анзаарах болно.