amajar
Онигоонууд
- Нийт онигоо: 324
- Онигооноос авсан нийт оноо: 30590
Хошин зураг
- Нийт зураг: 0
Видео
- Нийт видео: 0
Нүүр - amajar - н мэдээлэл
amajar - н тоглоом тоглосон үзүүлэлт
amajar - н оруулсан зурагнууд
Ямар ч зураг оруулаагүй байна.
amajar - н оруулсан видеонууд
Ямар ч видео оруулаагүй байна.
amajar - н бичсэн онигоонууд
Хожуу хайр
Ганц бие амьдардаг нэг эмгэн нас нилээд дээр гарч дээд тэнгэрт зочлохоосоо өмнө насаараа хадгалсан хэдэн төгрөгөө хэрхэн зарцуулахаа бодож гэрээслэхээр шийдэв.
-Байна уу, нотариатын газар уу?
Манайх руу нэг нотариатч явуулаач?
-Тийм байна аа, та хаягаа хэлээрэй. Эмгэн хаягаа хэлж, төдөлгүй нэг нотариатч эр ирэв.
-Таны захиалгаар ирлээ.
-За эмээ нь насаараа цуглуулсан 40 мянган доллартай хүн. Өвлүүлж үлдээх үр хүүхэд хамаатан садан байхгүй дээ. Одоо нас өндөр боллоо, үхэхийн цагт засаг төрөөс оршуулгын мөнгө гаргуулаад яахав гэж бодоод энэ мөнгийг цуглуулсан юм.
-Таныг ойлгож байна аа.
-Тэгээд би оршуулгандаа 35 мянган доллараа зарцуулмаар байна.
-Болно оо, эмээ. Их тансаг ёслол болно.
-Би бас тэгэж бодож байна.
-Үлдсэн 5 мянгыг нь яах вэ?
-Тэрийг л би чамтай зөвлөмөөр байна. Гэхдээ жаахан эвгүй юм аа…
-Та санаа зоволтгүй ээ, хүний нууцыг задруулахгүй байх нь бидний үүрэг.
-За тэгвэл чи сонсож бай. Эмээ нь нөхөр сүүдэрт гарч байсангүй, үхэхээсээ өмнө ганц орой хайр амталмаар байна. Мөнгө хайрлахгүй. Тэгэхээр 5 мянган доллараар надад нэг эр хүн олж өгч тусла…
-За би хичээе ээ… Нотариатч эр гэртээ ирж эхнэртээ нөгөө эмгэний тухай ярив. Эхнэр: -Миний өвгөн, тэр их мөнгийг өөр хүнд алдаж байхаар…
-Гэхдээ, Лора… би ч бас тэгэж бодсон л доо… хичнээн их мөнгө өгсөн ч чамаасаа өөр хүнтэй.. тэр тусмаа бүр эмгэнтэй… яаж…
-Яахав дээ, чи бид хоёрт мөнгө нь хэрэгтэй шүү дээ… Эхнэр нь тэр оройдоо нөхрийгөө машинаараа эмгэнийд хүргэж өгөөд буцав.
-За эмээ, би өөрөө хүрээд ирлээ ш дээ…
-Ашгүй дээ, дахиж нэг хүнд булайгаа дэлгэж байхгүй надад ч амар л байна… Эр, эмгэнд хайр амсуулах ажилдаа орлоо… Өглөө болов…Эхнэр нь эмгэний цонхон доор ирж нөхрийгөө хүлээн зогслоо. Нөхөр нь гарч ирдэггүй ээ. Эхнэр тэсэлгүй сигналдав. Нөхөр нь цонхоор нүцгэн цээжээ цухуйлган:
“-Лора, чи намайг хэд хоногоос ирээд вчих. Эмээ маань оршуулганд мөнгө гаргахаа болилоо гэнэ ээ!” хэмээн хашгирлаа.

| 2009-08-12 16:33:33 |
139 удаа үнэлсэн
Нийт оноо 620
|
Халуун сав
Шаргал үст хүүхэн дэлгүүрт:
-Энэ юу вэ?
-Халуун сав.
-Юу юм?
-Халуун юм хийвэл халуунаар нь байлгадаг, хүйтэн юм хийвэл хүйтнээр нь байлгадаг юм. Маргааш нь шаргал үст хүүхэн ажил дээрээ халуун савтай ирэв. -Наана чинь юу байгаа юм?
-Энд үү… энд их гоё юм байгаа…
-Юу байгаа юм?
-Хоёр аяга халуун кофе, нэг аяга хүйтэн ундаа байга

| 2009-08-12 16:30:46 |
126 удаа үнэлсэн
Нийт оноо 534
|
Бизнес
Нэгэн фермер хотоос машин худалдаж авчээ. Удалгүй машин худалдаж авсан компаниас нь үнийн нэхэмжлэх ирэв. Анхны үнэн дээр баахан юм бичиж олон мянган доллар нэмсэн байв…
Дараа нэг удаа нөгөө компани нь фермерээс нэг үнээ худалдаж авав.
Фермер нэхэмжлэх бичив:
-Үнээний үндсэн үнэ 2400 $
-Цэвэр арьсан бүрхүүл 100 $
-Байгалийн будгаар будсан 150$
-Өвөл хөлддөггүй, зун халдаггүй сүүний сав 50$
-Ялаа шумуул үргээгч 30$
-Өвөл зуны 4 дугуй 800$
-Бүх төрлийн шатахуунаар ажиллах аппаратур 1400$
Нийт дүн 4700$

| 2009-08-12 16:29:20 |
108 удаа үнэлсэн
Нийт оноо 457
|
Аптект
Тэнгисийн сургууль төгссөн оюутан олон сарын далайн аялалд олон орон дамжин явах болов. Далайчин аав нь юмыг нь бэлдэж өгч байна.
-Миний хүү гүйгээд аптекаас хэдэн презерватив, бас бөөлжихөд уудаг эм аваад ир. Далайд анх гарч байгаа хүн давалгаанд заавал бөөлждөг юм. Нөгөөх нь юунд хэрэг болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Хүү гүйгээд аваад ирэв.
Аав:-Ийм цөөхнийг үү, дахиад аваад ир, хэрэг болно.
Хүү дахин гүйгээд хэдэн эм, хэдэн презерватив аваад ирэв.
Аав: -Чи олон сараар явах юм чинь ахиухан аваад ир л дээ. Хүү дахин аптект ирэв: Аптекийн худалдагч: -Чи ч сонин залуу юм даа…
-Яаж байна?
-Бөөлжис хүрээд байгаа хүүхэнтэйгээ ийм олон удаа “унтдаг”…

| 2009-08-12 16:27:49 |
80 удаа үнэлсэн
Нийт оноо 311
|
Бизнес
Жуулчид Резинэн эдлэлийн үйлдвэртэй танилцаж байна.
Эхний цехээс дуу гарна. “Шшшшшш пад. Шшшшшш пад Шшшшшш пад”
Захирал: -Та бүгд хүүхдийн сосок үйлдвэрлэдэг цехэд орж ирээд байна.
-Энэ юун чимээ вэ? -Шшшшшшшш гэдэг нь халуун резинийг үлээлгэж байгаа юм, пад гэдэг нь үзүүрт нь нүх гаргаж цоолж байгаа юм,
Дараагийн цехэд орж ирцгээв.
Захирал: -Бид презерватив үйлдвэрлэдэг цехэд орж ирээд байна.
Чимээ гарна: “Шшшшшш”, Шшшшшш”, “Шшшшшш пад”… “Шшшшшш”, Шшшшшш”, “Шшшшшш пад”…
Жуулчид гайхан асууна: -Энэ чинь юун чимээ вэ? Арай гурван презервативийн нэгийг нь цоолоод байгаа юм биш биз дээ?
-Тэгэлгүй яахав, та нар яг зөв сонсож.
-Яагаад тэгэж байгаа юм?
-Сосокны хэрэглэгч бидэнд хэрэгтэй биз дээ?

| 2009-08-12 16:25:23 |
80 удаа үнэлсэн
Нийт оноо 314
|

Бадарчин
Буузмаа