Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Үйлчилгээний тухай
тоглоомчин
Тамийн эзэн бурхан дээр очоод уйлж байна гэнэ. Чи манай тамд ирсэн нэг тоглоомчинг диваажиндаа аваач гэв. Гэсэн бурхан яахаараа би тамд ирсэн хүнийг диваажинд жаргуулах ёстой гэж уурлав. Тэгтэл тамийн эзэн учиргүй уйлснаа тэр чинь миний хамаг албадийг алаад миний сэрээг булааж авчихаад хамаг халуун хайлмагтай тогоог унангаангуутаа дараагийн үед нь яаж ордогийн гээд чарлаад гүйгээд байна гэж эээ
dazzle_shinee, 2009-08-12
 
3
7 удаа үнэлсэн
Нийт оноо 23
 
Хожуу хайр
Ганц бие амьдардаг нэг эмгэн нас нилээд дээр гарч дээд тэнгэрт зочлохоосоо өмнө насаараа хадгалсан хэдэн төгрөгөө хэрхэн зарцуулахаа бодож гэрээслэхээр шийдэв.
-Байна уу, нотариатын газар уу?
Манайх руу нэг нотариатч явуулаач?
-Тийм байна аа, та хаягаа хэлээрэй. Эмгэн хаягаа хэлж, төдөлгүй нэг нотариатч эр ирэв.
-Таны захиалгаар ирлээ.
-За эмээ нь насаараа цуглуулсан 40 мянган доллартай хүн. Өвлүүлж үлдээх үр хүүхэд хамаатан садан байхгүй дээ. Одоо нас өндөр боллоо, үхэхийн цагт засаг төрөөс оршуулгын мөнгө гаргуулаад яахав гэж бодоод энэ мөнгийг цуглуулсан юм.
-Таныг ойлгож байна аа.
-Тэгээд би оршуулгандаа 35 мянган доллараа зарцуулмаар байна.
-Болно оо, эмээ. Их тансаг ёслол болно.
-Би бас тэгэж бодож байна.
-Үлдсэн 5 мянгыг нь яах вэ?
-Тэрийг л би чамтай зөвлөмөөр байна. Гэхдээ жаахан эвгүй юм аа…
-Та санаа зоволтгүй ээ, хүний нууцыг задруулахгүй байх нь бидний үүрэг.
-За тэгвэл чи сонсож бай. Эмээ нь нөхөр сүүдэрт гарч байсангүй, үхэхээсээ өмнө ганц орой хайр амталмаар байна. Мөнгө хайрлахгүй. Тэгэхээр 5 мянган доллараар надад нэг эр хүн олж өгч тусла…
-За би хичээе ээ… Нотариатч эр гэртээ ирж эхнэртээ нөгөө эмгэний тухай ярив. Эхнэр: -Миний өвгөн, тэр их мөнгийг өөр хүнд алдаж байхаар…
-Гэхдээ, Лора… би ч бас тэгэж бодсон л доо… хичнээн их мөнгө өгсөн ч чамаасаа өөр хүнтэй.. тэр тусмаа бүр эмгэнтэй… яаж…
-Яахав дээ, чи бид хоёрт мөнгө нь хэрэгтэй шүү дээ… Эхнэр нь тэр оройдоо нөхрийгөө машинаараа эмгэнийд хүргэж өгөөд буцав.
-За эмээ, би өөрөө хүрээд ирлээ ш дээ…
-Ашгүй дээ, дахиж нэг хүнд булайгаа дэлгэж байхгүй надад ч амар л байна… Эр, эмгэнд хайр амсуулах ажилдаа орлоо… Өглөө болов…Эхнэр нь эмгэний цонхон доор ирж нөхрийгөө хүлээн зогслоо. Нөхөр нь гарч ирдэггүй ээ. Эхнэр тэсэлгүй сигналдав. Нөхөр нь цонхоор нүцгэн цээжээ цухуйлган:
“-Лора, чи намайг хэд хоногоос ирээд вчих. Эмээ маань оршуулганд мөнгө гаргахаа болилоо гэнэ ээ!” хэмээн хашгирлаа.
amajar, 2009-08-12
 
5
66 удаа үнэлсэн
Нийт оноо 299
Халуун сав
Шаргал үст хүүхэн дэлгүүрт:
-Энэ юу вэ?
-Халуун сав.
-Юу юм?
-Халуун юм хийвэл халуунаар нь байлгадаг, хүйтэн юм хийвэл хүйтнээр нь байлгадаг юм. Маргааш нь шаргал үст хүүхэн ажил дээрээ халуун савтай ирэв. -Наана чинь юу байгаа юм?
-Энд үү… энд их гоё юм байгаа…
-Юу байгаа юм?
-Хоёр аяга халуун кофе, нэг аяга хүйтэн ундаа байга
amajar, 2009-08-12
 
4
53 удаа үнэлсэн
Нийт оноо 218
Бизнес
Нэгэн фермер хотоос машин худалдаж авчээ. Удалгүй машин худалдаж авсан компаниас нь үнийн нэхэмжлэх ирэв. Анхны үнэн дээр баахан юм бичиж олон мянган доллар нэмсэн байв…
Дараа нэг удаа нөгөө компани нь фермерээс нэг үнээ худалдаж авав.
Фермер нэхэмжлэх бичив:
-Үнээний үндсэн үнэ 2400 $
-Цэвэр арьсан бүрхүүл 100 $
-Байгалийн будгаар будсан 150$
-Өвөл хөлддөггүй, зун халдаггүй сүүний сав 50$
-Ялаа шумуул үргээгч 30$
-Өвөл зуны 4 дугуй 800$
-Бүх төрлийн шатахуунаар ажиллах аппаратур 1400$
Нийт дүн 4700$
amajar, 2009-08-12
 
4
56 удаа үнэлсэн
Нийт оноо 239
Аптект
Тэнгисийн сургууль төгссөн оюутан олон сарын далайн аялалд олон орон дамжин явах болов. Далайчин аав нь юмыг нь бэлдэж өгч байна.
-Миний хүү гүйгээд аптекаас хэдэн презерватив, бас бөөлжихөд уудаг эм аваад ир. Далайд анх гарч байгаа хүн давалгаанд заавал бөөлждөг юм. Нөгөөх нь юунд хэрэг болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Хүү гүйгээд аваад ирэв.
Аав:-Ийм цөөхнийг үү, дахиад аваад ир, хэрэг болно.
Хүү дахин гүйгээд хэдэн эм, хэдэн презерватив аваад ирэв.
Аав: -Чи олон сараар явах юм чинь ахиухан аваад ир л дээ. Хүү дахин аптект ирэв: Аптекийн худалдагч: -Чи ч сонин залуу юм даа…
-Яаж байна?
-Бөөлжис хүрээд байгаа хүүхэнтэйгээ ийм олон удаа “унтдаг”…
amajar, 2009-08-12
 
4
34 удаа үнэлсэн
Нийт оноо 133
Бизнес
Жуулчид Резинэн эдлэлийн үйлдвэртэй танилцаж байна.
Эхний цехээс дуу гарна. “Шшшшшш пад. Шшшшшш пад Шшшшшш пад”
Захирал: -Та бүгд хүүхдийн сосок үйлдвэрлэдэг цехэд орж ирээд байна.
-Энэ юун чимээ вэ? -Шшшшшшшш гэдэг нь халуун резинийг үлээлгэж байгаа юм, пад гэдэг нь үзүүрт нь нүх гаргаж цоолж байгаа юм,
Дараагийн цехэд орж ирцгээв.
Захирал: -Бид презерватив үйлдвэрлэдэг цехэд орж ирээд байна.
Чимээ гарна: “Шшшшшш”, Шшшшшш”, “Шшшшшш пад”… “Шшшшшш”, Шшшшшш”, “Шшшшшш пад”…
Жуулчид гайхан асууна: -Энэ чинь юун чимээ вэ? Арай гурван презервативийн нэгийг нь цоолоод байгаа юм биш биз дээ?
-Тэгэлгүй яахав, та нар яг зөв сонсож.
-Яагаад тэгэж байгаа юм?
-Сосокны хэрэглэгч бидэнд хэрэгтэй биз дээ?
amajar, 2009-08-12
 
4
41 удаа үнэлсэн
Нийт оноо 167
Эмэгтэй хүн
Нэр: Эмэгтэй хүн
Тэмдэглэгээ: Fm
Анх нээсэн хүн: Адам
Хувийн жин: Дундаж нь 60 кг.
Зарим нэгдлүүд нь 40-120 кг.
Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.
Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт мөталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.
Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.
Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна. Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална.
amajar, 2009-08-12
 
4
54 удаа үнэлсэн
Нийт оноо 242
Шаргал үст хүүхэн
Шаргал үст хүүхнүүд их хурлаа хийж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн стадион дүүрэн төлөөлөгчид иржээ.

Хөтлөгч Шаргал үст:
-Шаргал үст хүүхнүүд ээ, энэ дэлхийн бүх хүмүүс биднийг толгойны ажилд муу, бөгсний ажилд сайн гэж хочилдог билээ. Тийм учраас өнөөдөр энэ их хурлаараа тэр ойлголтыг үндсээр нь өөрчилж дэлхий дахинд бид тийм тэнэг хүмүүс биш гэдгээ баталъя, тэгэх үү?

Бүх шаргал үстнүүд: -Тэгье ээ.
Хөтлөгч: -За та нарын дундаас нэг нь наашаа гараад ирээрэй… хэн нь хамаагүй ээ… за та гараад ир…
Нэг Шаргал үст хүүхэн гарч ирэв.
Хөтлөгч: -За би танаас нэг асуулт асууя. Таван тавын хэд вэ?
-Хорин дөрөв.
Хөтлөгч: -Жаахан харамсалтай юм боллоо, мэдээж энэ олон хүний өмнө сандраад байх шиг байна аа даа.
Хөтлөгч, хурлын төлөөлөгчид рүү хандан: -За яахав дахиад нэг боломж олгох уу? -Тэгье ээ ээ… Дахиад нэг боломж олгоё оо оо!!!
amajar, 2009-08-12
 
4
34 удаа үнэлсэн
Нийт оноо 126
Бүлээхэн
Өвөл. Өглөө эрт. Эмгэн автобусад ороход ганцхан залуу сууж байв гэнэ.
Эмгэн: -Суудлаа тавьж өг дөө.
Хүү минь
Залуу: -Эмээ минь эргэн тойронд сул суудал дуурэн байна шүү дээ - Чинийх бүлээхэн.
...
chn174, 2009-07-21
 
4
37 удаа үнэлсэн
Нийт оноо 153
Оршуулга
-Энд хэнийг оршуулж байгаа юм бэ?
-Тэр... авсан дотор хэвтэж байгаа нөхрийг...
chn174, 2009-07-21
 
3
26 удаа үнэлсэн
Нийт оноо 84
Англи онигой
2000 онд 2 мянган солигдох мөчид тэлэвизийн сурвалжлагч Лондонгийн гудамжинд нэг англи эрхмээс асууж гэнэ:
- Та ирэх юу хийхээр төлөвлөж байна даа.
- Даруухан хариулъя даа.Ихэнх хэсгийг нь үхсэн хэвтэж л өнгөрөөх байх даа гэжээ...
chn174, 2009-07-21
 
4
23 удаа үнэлсэн
Нийт оноо 88
хэ хэ хэ
Нэг хөдөөний хүн хотод орж ирээд үсчин гэсэн хаягтай газар ортол урдаас ни үсээ хусуулах уу засуулах уу гэжээ. Нөгөө эр хусуулий гэжээ. Хэсэг хугацааыий дараа халзан болсон үсээ хараад хусуулахаар муухай юм байна одоо засуулы гэжээ.
hey_1234, 2009-07-21
 
4
31 удаа үнэлсэн
Нийт оноо 109
будилсан нь
Хөдөөний нэгэн залуу хотод орж ирээд үсчин гэсэн хаягтай газар ортол урдаас нэгэн бүсгүй үсээ хусуулах уу засуулах уу гэж. Нөгөө эр хусуулы гэж дараа халзан болсон толгойгоо хараад хусуулах муухай юм байна. одоо засуулы
hey_1234, 2009-07-21
 
3
7 удаа үнэлсэн
Нийт оноо 24
Вовка
Вовка кинотеатрын өмнөх зам дээр сохор болон гуйлга гуйж суутал нэг хvн тvvнд рубль өгөв. Хагас цагийн дараа Вовка кино vзэхээр суудалдаа суутал нөгөө рубль өгсөн хvн нь хажуугийн суудлаас тvvн рvv ууртай харж байна. Вовка огт сандарсангvй: -Өршөөгөөрэй, би зөв суув уу? Энэ нисэх буудал явдаг автобус мөн биз? гэж асуув.
smile_anuka, 2009-07-21
 
5
13 удаа үнэлсэн
Нийт оноо 64
Алтан загас
Вовка загасны дэлгүүрт ихэд ууртай орж ирнэ.
-Алтан загасыг чинь буцаамаар байна. Энэ нэг юм чинь, бүтэн сар болоход ганц ч хүслийг минь биелүүлж өгсөнгүй.
smile_anuka, 2009-07-21
 
4
10 удаа үнэлсэн
Нийт оноо 40


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж